tsahimgeree.mn
Үйлчлүүлэгч, ажил, төлбөрөө нэг дор удирд

Цахим гэрээг 2 минутад

  • Холбоос илгээнэ
  • Үйлчлүүлэгч компьютер, гар утсаараа гэрээ байгуулна
  • Урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг систем өөрөө таньна
  • Гэрээг имэйлээр илгээнэ, татаж авна
  • Гэрээ, төлбөр, үлдэгдлийг dashboard-оос хянана

Үйлчлүүлэгч апп суулгахгүй, бүртгүүлэхгүй

Гартаа барьсан утсан дээр «Гэрээ байгуулагдлаа» дэлгэц: урьдчилгаа 500,000₮ төлөгдсөн, гэрээний PDF имэйлээр илгээгдсэн, «Гэрээг татаж авах» товч

Хаана ч байсан, гэрээ бэлэн

Үйлчлүүлэгч тань оффис дээр ирэх, цаас хэвлэх, скандах, чатаар илгээх шаардлагагүй. Уншиж танилцаад, төлбөрийн дүнг шилжүүлснээр гэрээ байгуулагдана.

  • Оффис руу ирэх шаардлагагүй
  • Чатаар зураг, файл илгээхгүй
  • Цаас, скан хэрэггүй
  • Өдөр ч, шөнө ч, амралтын өдөр ч
Кафены ширээний ард хоёр гартаа утас барьсан хүн, хажууд нь кофе, жигнэмэг

Цахим гэрээг хэрхэн хийх вэ

Үйлчлүүлэгч гэрээг уншиж танилцаад гэрээгээ байгуулна. Та холбоос илгээгээд, төлбөр орсон даруйд гэрээ байгуулагдаж dashboard дээрх мэдээлэл шинэчлэгдэнэ.

1/6
1Та холбоос илгээнэMessenger, имэйл эсвэл SMS-ээр гэрээний холбоосоо илгээнэ.
Үйлчлүүлэгч болж турших

Жишээ компанийн гэрээг өөрийн утсаар нээж, үйлчлүүлэгчийн харах алхмуудыг үзээрэй.

Эхлэх амархан

Танай үйл ажиллагааны үндсэн арга барил өөрчлөгдөхгүй, бид харин түүнд тохируулж өгнө. Туршилтын 21 хоногийн хугацаанд үнэгүй ашиглаж үзэх боломжтой.

  1. Гэрээний загвараа явуулна

    Ажлын 5 хоногт бид бүгдийг тохируулж өгнө.

  2. Хамтдаа туршина

    Өөрийн утсаар гэрээ байгуулж, төлбөр танигдахыг харна.

  3. Ашиглаж эхэлнэ

    Холбоосоо илгээгээд, бүгдийг dashboard-оос хянана.

Танай салбарт

Аяллын агентлагуудад
❓ Ноорог: энд юу гарахыг дараа ярилцана.
Сургалтын төвүүдэд
❓ Ноорог: энд юу гарахыг дараа ярилцана.
Жолооны курсуудад
❓ Ноорог: энд юу гарахыг дараа ярилцана.
Эвент, хурим зохион байгуулагчдад
❓ Ноорог: энд юу гарахыг дараа ярилцана.

Нэмэлт боломжууд

150,000₮-ийн багцад

Биет гэрээгээ ч нэгтгэнэ

Оффис дээрээ Excel-ээр үүсгэсэн гэрээ тань онлайн гэрээнүүдтэйгээ нэг жагсаалтад орно.

Үйлчлүүлэгч зөвшөөрвөл

Үйлчлүүлэгчийн мэдээллийн сан

Гэрээ байгуулахдаа үйлчлүүлэгч мэдээ, урамшуулал авахыг зөвшөөрч болно. Зөвшөөрсөн үйлчлүүлэгчдийнхээ утас, имэйлийн жагсаалтыг татаж аваад шинэ үйлчилгээ, урамшууллаа өөрөө илгээнэ.

QPay merchant бол

QPay-ээр төлүүлэх

Танай байгууллага QPay merchant бол үйлчлүүлэгч QR кодоор шууд төлж, төлбөр тэр дор нь танигдана.

Аяллын агентлагуудад

Аялал бүр өөрийн холбоостой. Үйлчлүүлэгч явах өдөр, хүний тоогоо сонгоход нийт үнэ, урьдчилгаа нь өөрөө бодогдоно.

  • Явах өдөр, том хүн, хүүхэд, нярайн тоо, галт тэрэгний вагон, нэмэлт багцаар үнийг систем бодно.
  • «Аяллууд» табаас чиглэл, явах өдөр, үнээ өөрсдөө нэмж, засаж, идэвхгүй болгоно.
  • Гэрээнүүдээ чиглэл, явах өдрөөр шүүж харна.
  • Excel-ээр хийсэн гэрээ тань ч нэг жагсаалтад орно.
  • Эхний хувилбар паспортын зураг цуглуулахгүй.
Аяллын агентлагийн жишээХолбоосоос «төлсөн» хүртэл, жагсаалт, шүүлтүүр, «Аяллууд» таб · 3–5 минут · удахгүй

Хуулийн хүчинтэй юу?

Тийм. Нотариат, улсын бүртгэл шаарддаггүй гэрээг цахим хэлбэрээр байгуулж болно. Талууд программ ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

196.1.8Иргэний хууль

цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар.

42¹.1Иргэний хууль

Бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.

11.1Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль

Гэрээг амаар, бичгээр, цахим хэлбэрээр байгуулж болно.

Систем юу хадгалдаг вэ

  • Гарын үсэгтэй гэрээний файл
  • Үйлчлүүлэгчийн нэр, утас, имэйл
  • Гэрээ байгуулсан огноо, цаг
  • Тааруулсан банкны гүйлгээ
  • Гэрээ имэйлээр илгээсэн цаг

Хязгаар

  • Энэ нь тоон гарын үсэг биш. «Гараар зурсантай адил» гэсэн шууд баталгааг хууль зөвхөн тоон гарын үсэгт өгдөг.
  • Нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх гэрээнд зориулаагүй.
  • Ийм гарын үсгийн талаарх шүүхийн шийдвэр бидэнд одоогоор олдоогүй.

Энэ хэсэг хуулийн зөвлөгөө биш. Том, эрсдэлтэй гэрээнд хуульчаас зөвлөгөө аваарай.

Сарын үнэ

Ажиллаж эхэлснээс хойш 21 хоног үнэгүй. Эхний гэрээний тохиргоо үнэд багтсан.

Онлайн гэрээ

80,000₮ / сар
  • Холбоосоор гэрээ байгуулна
  • Гарын үсэг: хуруугаараа зурах эсвэл нэрээ бичих
  • Урьдчилгаа, үлдэгдлийг банкны мэдэгдлээр таньна
  • Гэрээ PDF-ээр имэйлээр очно
  • Гэрээ, төлбөр, үлдэгдлийн жагсаалт, шүүлтүүр
  • Бүтээгдэхүүн, үнээ өөрсдөө удирдана

Онлайн ба биет гэрээ

150,000₮ / сар
  • Онлайн гэрээний бүх боломж
  • Excel-ээр үүсгэсэн биет гэрээ dashboard-д нэгдэнэ
  • Онлайн, биет гэрээ нэг жагсаалтад
Үнэ 2026-10-15-ны байдлаар. Тохиргоо бүх материал ирснээс хойш 5 ажлын өдөрт. Холбогдох

Шийдэхээсээ өмнө

Эхлэхээсээ өмнө мэдэж байх гурван зүйл.

Банкны имэйл мэдэгдлээр таньна

Танай банк орлогын мэдэгдлээ имэйлээр илгээдэг бол систем өөрөө таньна.

Дэлгэцийн зургаар «төлсөн» болохгүй

Төлбөрийг зөвхөн банкны мэдэгдлээр таньна. Ингэснээр хуурамч баримтаас хамгаална.

Мөнгө шууд танай дансанд

Үйлчлүүлэгчийн төлбөр манайхаар дамжихгүй, танай дансанд шууд орно.

Түгээмэл асуулт

Цахим гэрээ хуулийн хүчинтэй юу?

Тийм. Нотариат, улсын бүртгэл шаарддаггүй гэрээг цахим хэлбэрээр байгуулж болно (Иргэний хуулийн 196.1.8). Дэлгэрэнгүйг «Хуулийн хүчинтэй юу?» хэсгээс уншаарай.

Үйлчлүүлэгч «би зураагүй» гэвэл?

Систем гарын үсэгтэй гэрээний файл, гэрээ байгуулсан цаг, үйлчлүүлэгчийн утас, имэйл, тааруулсан банкны гүйлгээг хадгалдаг. Та эдгээрээр нотолно.

Гүйлгээний утгыг буруу бичвэл яах вэ?

Ийм шилжүүлэг «Таараагүй орлого» жагсаалтад харагдана. Та аль гэрээнийх болохыг гараар тэмдэглэнэ.

Аль банктай ажилладаг вэ?

Танай банк орлогын мэдэгдлээ имэйлээр илгээдэг бол систем өөрөө таньна.

Мэдээлэл хаана хадгалагдах вэ?

❓ Ноорог: хариуг эзэн шийднэ (серверийн байршил, нөөц).

Өөрийн гэрээгээ ашиглаж болох уу?

Тийм. Одоо хэрэглэж буй гэрээгээ Word, Excel эсвэл зургаар явуулна. Бид түүнийг онлайн хэлбэрт оруулна.

Эхлэхэд хэдэн өдөр болох вэ?

Бүх материал ирснээс хойш 5 ажлын өдөр.

Төлөхөө больвол юу болох вэ?

❓ Ноорог: хариуг эзэн шийднэ (хандалт, мэдээлэл юу болох).

Үйлчлүүлэгчид юу хэрэгтэй вэ?

Гар утас эсвэл компьютер, интернэт, банкны апп. Апп суулгах, бүртгүүлэх шаардлагагүй.

Холбоо барих

Танай гэрээнд хэрхэн тохирохыг хамтдаа харъя.

Утас8901 6645
Имэйлinfo@tsahimgeree.mn
MessengerУдахгүй
Facebook хуудасУдахгүй
❓ Ноорог: Facebook хуудас нээгдэхэд Messenger, Facebook-ийн холбоос энд орно. info@tsahimgeree.mn хараахан үүсээгүй.
Ноорог · бүтэн хуудас. ❓ тэмдэгтэй газрыг хамт шийднэ.