Нэг гэрээ хэрхэн байгуулагддаг вэ
Үйлчлүүлэгч бүх алхмыг өөрийн утсаар хийнэ. Та холбоос илгээгээд, төлбөр орсныг жагсаалтаасаа харна.
-
Та холбоос илгээнэ
Messenger, имэйл эсвэл SMS-ээр гэрээний холбоосоо илгээнэ.
9:41ТКТаны компаниИдэвхтэйӨнөөдөр · 14:28 Сайн байна уу! Гэрээгээ энэ холбоосоор уншаад гарын үсгээ зураарай. company.tsahimgeree.mnҮйлчилгээний гэрээТаны компани Баярлалаа, одоо уншъя.Мессеж бичих… -
Уншаад гарын үсэг зурна
Гол нөхцөл нь эхэндээ товч харагдана. Үйлчлүүлэгч мэдээллээ бөглөөд хуруугаараа зурна эсвэл нэрээ бичнэ.
9:41Таны компани2/4 · ГэрээГол нөхцөлГэрээг бүтнээр унших ›ҮйлчилгээҮндсэн багцХугацаа11-01 – 01-31Нийт дүн1,000,000₮Урьдчилгаа500,000₮Овог нэрД.Бат-ЭрдэнэУтас9911 2345Гэрээг уншиж танилцсанГэрээг цахимаар байгуулахыг зөвшөөрч байнаМэдээ, урамшуулал авахыг зөвшөөрч байна (заавал биш)ЗурахНэрээ бичихГарын үсэг зурах -
Урьдчилгаагаа шилжүүлнэ
Данс, дүн, гүйлгээний утгыг нэг товчоор хуулж, банкны аппаараа шилжүүлнэ.
9:41Таны компани3/4 · ТөлбөрУрьдчилгаа500,000₮БанкГоломт банкХүлээн авагчТаны компани ХХКДанс1234 5678 90ХуулахГүйлгээний утга99112345ХуулахДүн500000ХуулахГүйлгээний утгыг өөрчилж болохгүй. Төлбөр үүгээр танигдана.Төлбөрийг хүлээж байна…Банкны мэдэгдэл ирэхэд өөрөө баталгаажна.Дараа төлөх · холбоос хүчинтэй хэвээр -
Систем таньж, гэрээг илгээнэ
Банкны мэдэгдэл ирэхэд төлбөр «орсон» болж, гэрээ PDF-ээр имэйлээр очно. Өнөөдөр Голомт банкны мэдэгдлийг автоматаар таньдаг.
9:41Таны компани4/4 · БэлэнГэрээ байгуулагдлааГэрээT-2026-0123Урьдчилгаа500,000₮ орсонОгноо10-23 · 14:32Гэрээний PDF имэйлээр илгээгдлээbat…@gmail.comГэрээг татаж авах
Жишээ компанийн гэрээг өөрийн утсаар нээж, үйлчлүүлэгчийн харах алхмуудыг үзээрэй.
Бид тохируулж өгнө
Эхний гэрээний тохиргоо үнэд багтсан. Та одоо хэрэглэж буй гэрээгээ л явуулна.
Гэрээгээ явуулна
Word, Excel эсвэл зургаар явуулна. Бүх материал ирснээс хойш 5 ажлын өдөрт бэлэн болно.
Хамтдаа туршина
Таны утсаар нэг гэрээ байгуулж, төлбөр танигдаж, гэрээ имэйлээр ирэхийг шалгана.
Холбоосоо илгээж эхэлнэ
Үйлчлүүлэгчиддээ холбоос илгээгээд жагсаалтаасаа «зурсан», «төлсөн»-ийг харна.
Видеогоор үзэх
Бүх гинжийг 90 секундэд, үйлчлүүлэгчийн утсан дээр юу харагдахыг нэг минутад үзнэ.
Гэрээ, төлбөр, үлдэгдэл нэг дор
Компанийнхаа хаягаар нэвтэрч, аль гэрээ зурагдсан, хэн төлсөн, хэний үлдэгдэл хэзээ хүртэл байгааг dashboard-оос харна.
| Гэрээ | Үйлчлүүлэгч | Бүтээгдэхүүн | Нийт | Үлдэгдэл · хугацаа | Төлөв |
|---|---|---|---|---|---|
| T-2026-0127 | Д.Бат-Эрдэнэ | Үндсэн багц | 1,000,000₮ | 500,000₮ · 12-01 | Урьдчилгаа орсон |
| T-2026-0126 | Г.Сарангэрэл | Нэмэлт багц | 650,000₮ | — | Бүрэн төлсөн |
| — | Б.Тэмүүлэн | Үндсэн багц | 1,000,000₮ | — | Төлбөр хүлээж буй |
| T-2026-0125 | О.Нандин-Эрдэнэ | Онцгой багц | 1,800,000₮ | 900,000₮ · 11-20 | Урьдчилгаа орсон |
| T-2026-0124 | Э.Мөнхзул | Нэмэлт багц | 650,000₮ | — | Бүрэн төлсөн |
Нэг жагсаалт
Зурсан, төлсөн гэрээ бүр урьдчилгаа, үлдэгдлийнхээ хамт харагдана.
Шүүлтүүр
Бүтээгдэхүүн, огноогоор шүүж харна.
Бүтээгдэхүүн, үнэ
Шинэ бүтээгдэхүүн, үнээ өөрсдөө нэмж, засаж, хасна.
Таараагүй шилжүүлэг
Гүйлгээний утга нь буруу шилжүүлэг тусдаа харагдана. Та түүнийг гэрээтэй нь гараар холбоно.
Нэмэлт боломжууд
Биет гэрээгээ ч нэгтгэнэ
Оффис дээрээ Excel-ээр үүсгэсэн гэрээ тань онлайн гэрээнүүдтэйгээ нэг жагсаалтад орно.
Үйлчлүүлэгчийн мэдээллийн сан
Гэрээ байгуулахдаа үйлчлүүлэгч мэдээ, урамшуулал авахыг зөвшөөрч болно. Зөвшөөрсөн үйлчлүүлэгчдийнхээ утас, имэйлийн жагсаалтыг татаж аваад шинэ үйлчилгээ, урамшууллаа өөрөө илгээнэ.
Аяллын агентлагуудад
Аялал бүр өөрийн холбоостой. Үйлчлүүлэгч явах өдөр, хүний тоогоо сонгоход нийт үнэ, урьдчилгаа нь өөрөө бодогдоно.
- Явах өдөр, том хүн, хүүхэд, нярайн тоо, галт тэрэгний вагон, нэмэлт багцаар үнийг систем бодно.
- «Аяллууд» табаас чиглэл, явах өдөр, үнээ өөрсдөө нэмж, засаж, идэвхгүй болгоно.
- Гэрээнүүдээ чиглэл, явах өдрөөр шүүж харна.
- Excel-ээр хийсэн гэрээ тань ч нэг жагсаалтад орно.
- Эхний хувилбар паспортын зураг цуглуулахгүй.
Хуулийн хүчинтэй юу?
Тийм. Нотариат, улсын бүртгэл шаарддаггүй гэрээг цахим хэлбэрээр байгуулж болно. Талууд программ ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдоно.
цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар.
Бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.
Гэрээг амаар, бичгээр, цахим хэлбэрээр байгуулж болно.
Систем юу хадгалдаг вэ
- Гарын үсэгтэй гэрээний файл
- Үйлчлүүлэгчийн нэр, утас, имэйл
- Гэрээ байгуулсан огноо, цаг
- Тааруулсан банкны гүйлгээ
- Гэрээ имэйлээр илгээсэн цаг
Хязгаар
- Энэ нь тоон гарын үсэг биш. «Гараар зурсантай адил» гэсэн шууд баталгааг хууль зөвхөн тоон гарын үсэгт өгдөг.
- Нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх гэрээнд зориулаагүй.
- Ийм гарын үсгийн талаарх шүүхийн шийдвэр бидэнд одоогоор олдоогүй.
Энэ хэсэг хуулийн зөвлөгөө биш. Том, эрсдэлтэй гэрээнд хуульчаас зөвлөгөө аваарай.
Сарын үнэ
Ажиллаж эхэлснээс хойш 21 хоног үнэгүй. Эхний гэрээний тохиргоо үнэд багтсан.
Онлайн гэрээ
- Холбоосоор гэрээ байгуулна
- Гарын үсэг: хуруугаараа зурах эсвэл нэрээ бичих
- Урьдчилгаа, үлдэгдлийг банкны мэдэгдлээр таньна
- Гэрээ PDF-ээр имэйлээр очно
- Гэрээ, төлбөр, үлдэгдлийн жагсаалт, шүүлтүүр
- Бүтээгдэхүүн, үнээ өөрсдөө удирдана
Онлайн ба биет гэрээ
- Онлайн гэрээний бүх боломж
- Excel-ээр үүсгэсэн биет гэрээ dashboard-д нэгдэнэ
- Онлайн, биет гэрээ нэг жагсаалтад
Шийдэхээсээ өмнө
Эхлэхээсээ өмнө мэдэж байх гурван зүйл.
Өнөөдөр Голомт банкны мэдэгдлийг таньна
Голомт банкны данстай, орлогын мэдэгдлээ имэйлээр авдаг бол урьдчилгааг систем өөрөө таньна. Өөр банк бол орлогын мэдэгдлийн нэг дээжийг явуулаарай, шалгаад хариу хэлнэ. Тэр болтол төлбөрөө жагсаалтаас гараар тэмдэглэнэ.
Дэлгэцийн зургаар «төлсөн» болохгүй
Төлбөрийг зөвхөн банкны мэдэгдлээр таньна. Ингэснээр хуурамч баримтаас хамгаална.
Мөнгө шууд танай дансанд
Үйлчлүүлэгчийн төлбөр манайхаар дамжихгүй, танай дансанд шууд орно.
Түгээмэл асуулт
Цахим гэрээ хуулийн хүчинтэй юу?
Тийм. Нотариат, улсын бүртгэл шаарддаггүй гэрээг цахим хэлбэрээр байгуулж болно (Иргэний хуулийн 196.1.8). Дэлгэрэнгүйг «Хуулийн хүчинтэй юу?» хэсгээс уншаарай.
Үйлчлүүлэгч «би зураагүй» гэвэл?
Систем гарын үсэгтэй гэрээний файл, гэрээ байгуулсан цаг, үйлчлүүлэгчийн утас, имэйл, тааруулсан банкны гүйлгээг хадгалдаг. Та эдгээрээр нотолно.
Гүйлгээний утгыг буруу бичвэл яах вэ?
Ийм шилжүүлэг «Таараагүй орлого» жагсаалтад харагдана. Та аль гэрээнийх болохыг гараар тэмдэглэнэ.
Аль банктай ажилладаг вэ?
Өнөөдөр Голомт банкны мэдэгдлийг автоматаар таньна. Бусад банкийг тэр банкны орлогын мэдэгдлийн дээжээр шалгаж нэмнэ.
Мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Өөрийн гэрээгээ ашиглаж болох уу?
Тийм. Одоо хэрэглэж буй гэрээгээ Word, Excel эсвэл зургаар явуулна. Бид түүнийг онлайн хэлбэрт оруулна.
Эхлэхэд хэдэн өдөр болох вэ?
Бүх материал ирснээс хойш 5 ажлын өдөр.
Төлөхөө больвол юу болох вэ?
Үйлчлүүлэгчид юу хэрэгтэй вэ?
Гар утас эсвэл компьютер, интернэт, банкны апп. Апп суулгах, бүртгүүлэх шаардлагагүй.
Холбоо барих
Танай гэрээнд хэрхэн тохирохыг хамтдаа харъя.